ЯПОНЫ ФҮКҮШИМА АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ БОЛОН АШУҮИС, СС-ИЙН ХӨДӨЛГӨӨН, ХӨДӨЛМӨР ЗАСЛЫН БАГШ НАР ХАМТРАН АХМАД НАСТНЫ АМЬДРАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГАА ХИЙЛЭЭ.

ЯПОНЫ ФҮКҮШИМА АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ БОЛОН АШУҮИС, СС-ИЙН ХӨДӨЛГӨӨН, ХӨДӨЛМӨР ЗАСЛЫН БАГШ НАР ХАМТРАН АХМАД НАСТНЫ АМЬДРАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГАА ХИЙЛЭЭ.
АШУҮИС, Сувилахуйн сургууль, Японы Фүкүшима их сургуулийн хөдөлгөөн, хөдөлмөр заслын багш нар ахмад настны хамтарсан судалгааны ажлыг 2024 оны 8 сарын 05-06-нд Улаанбаатар хотод Сувилахуйн сургуулийг түшиглэн, 8 сарын 07 өдөр Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Судалгаанд +65 дээш настай 100 гаруй ахмад настнууд хамрагдсан бөгөөд дараах үнэлгээг хийж хамрагдсан иргэн бүрд зөвлөгөө өгөв.
– Ерөнхий асуумж/ мэдээлэл: амьдралын үйл ажиллагаа (үндсэн шалгуур хуудас), эрүүл мэндийн байдал, унах эрсдэл
– Бие махбодын үйл ажиллагаа: атгалтын хүч, доод мөчний булчингийн хүч, алхааны сорил, тэнцвэр ( зогсох үеийн )
– Амны хөндий болон залгих үйл ажиллагаа: Хэлний даралтыг хэмжих, хэл уруулын үйл ажиллагааг үнэлэх гэх мэт.
Хамтын ажиллагаанд амжилт хүсье