Дотоод хяналт хариуцсан ажлын хэсэг
Дотоод хяналтын баг Байгууллагын дотоод хяналтыг журамд заасны дагуу явуулах ба шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулахдаа удирдлагын багаар хэлэлцэн шийдвэрлэсний үндсэн дээр захирлын тушаалаар батлан мөрдүүлнэ. Дотоодын хяналт шалгалт њ төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулна.
Дотоодын хяналт шалгалтын зорилго нь байгууллагын үндсэн үйл ажиллагаа болон, хоол үйлдвэрлэл, эрүүл ахуй, халдвар хяналтын үйл ажиллагаа болон ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, Монгол Улсын хууль, тогтоомж, дүрэм журам, үйлдвэрлэлийн горим, технологи норм, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, аливаа гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож, хуний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, эрсдэлгүй үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад чиглэнэ, Хяналт шалгалтын төлөвлөгөөг жилээр, удирдамжийг хяналт шалгалт хийх тухай бүрд боловсруулан батлуулна.
Дотоод хяналтын ажилтан нь байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж буй хууль тогтоомж дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхийг удирдамжийн дагуу үнэлэн илэрсэн үл тохирлыг харьяа салбар, нэгж, объектуудын удирдлагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Дотоод хяналт шалгалтын ажилтан болон баг нь байгууллагын удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд бусад нэгж, ажилтнаас хараат бус байна. Хяналт шалгалт нь байгууллагын бүхий л хэсэг, нэгжид хамаарах ба шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэсэг нэгжид урьдчилан мэдэгдэж, эсвэл гэнэтийн үзлэг шалгалт явуулж ажлын холбоотой бичиг баримт, гэрээ хэлэлцээрийг шалгаж болно. Дотоод хяналт шалгалтаар хуний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах арга хэмжээг нэн даруй авч, эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
Дотоод хяналт шалгалтыг явуулах үед хяналтын ажилтны шаардсан мэдээ, материал, лавлагаа, тайлбарыг хяналт шалгалт хийлгэж байгаа албаны удирдлага, албан хаагчид холбогдох дүрэм, зааврын дагуу хугацаанд нь гаргаж өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд ярилцлага, санал асуулга явуулахад оролцоно. Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, тогтоомжийг чанд баримтлан явагдаж буй уйл ажиллагааг баримтжуулна, дотоод хяналт шалгалтын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнал, албан шаардлага, хяналтын зөвлөмжийн мөрөөр авах арга хэмжээний үе шат бурийн явцын талаар зохих стандартын дагуу архивын нэгж үүсгэн архивт хүлээлгэж өгнө.