ХӨДӨЛМӨР ЗАСЛЫН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ХУВААЛЦЪЯ”

Эрдэм шинжилгээний хурлын дараах гардан сургалт, семинарууд:

1. 2024 оны 6 сарын 1,2-ний өдөр Андрея Петриг (Швейцарын ЦХШУИС-ийн багш, Швейцарын ХЗХ-ны УЗГ) ӨДӨР ТУТМЫН ХӨДӨЛМӨРИЙН ГҮЙЦЭТГЭЛД ТАНИН МЭДЭХҮЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ (CO-OP) АРГА сэдвээр

2. 2024 оны 6-р сарын 3-ны өдөр Тони Вонг Ка Кеунг, Лео Ляо Пэн, Вэнди Ли Вэнди, Хармони Ли Хуа Менг (Хонконгийн Политехникийн их сургуулийн Сэргээн засах тэнхим) ГАРНЫ ЧИГ, СПЛИНТ, ТҮЛЭГДЭЛТИЙН ҮЕИЙН ХӨДӨЛМӨР ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ сэдвээр

3. 2024 оны 6-р сарын 4-ний өдөр Барбел Рукрием (Герман улсын хөдөлмөр засалч) СУУДЛЫН ҮНЭЛГЭЭ, ТОХИРУУЛГА сэдвээр

4. 2024 оны 6-р сарын 5-ны өдөр Барбел Рукрием (Герман улсын хөдөлмөр засалч) ТАРХИНЫ ГЭМТЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЗАСАЛ сэдвээр

5. 2024 оны 6-р сарын 6-ны өдөр Тан Кин Чун,Тони Вонг Ка Кеунг, Лео Ляо Пэн, Вэнди Ли Вэнди, Хармони Ли Хуа Менг (Хонконгийн Политехникийн их сургуулийн Сэргээн засах тэнхим) ЭМНЭЛ ЗҮЙН ТОХИОЛДОЛЫН МЕНЕЖМЕНТ-ГАРНЫ ГЭМТЭЛ, ТАРХИНЫ ХАРВАЛТ сэдвээр

6. 2024 оны 6-р сарын 7-ны өдөр Тан Кин Чун,Тони Вонг Ка Кеунг, Лео Ляо Пэн, Вэнди Ли Вэнди, Хармони Ли Хуа Менг (Хонконгийн Политехникийн их сургуулийн Сэргээн засах тэнхим) Гарны гэмтэлтэй үйлчлүүлэгчийн гэрт үнэлгээ хийж эмчилгээ, орчны тохируулгын үнэлгээ зэргийн хийсэн.

Зургаан өдрийн эмнэл зүйн гардан семинаруудад давхардсан тоогоор 300 гаруй эмч, мэргэжилтэн, хөдөлмөр заслын гадаад дотоодын оюутан, төгсөгчид хамрагдаж мэдлэг, ур чадвартаа үнэтэй хувь нэмэр орууллаа. Мөн Хонконгийн политехникийн их сургуулийн 10 оюутан хөдөлмөр заслын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан Монгол Улсын хөдөлмөр заслын тусламж үйлчилгээ, хөдөлмөр заслын сургалт, оюутны соёлын арга хэмжээнд хамтран оролцлоо.

Амжилт хүсье 👍👍👍