АШУҮИС-ийн Сувилахуйн магистр, докторын хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдлээ

АШУҮИС-ИЙН СУВИЛАХУЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ.
БМИҮЗ-ийн дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комиссоор Сувилахуйн магистр болон докторын хөтөлбөр нь тус бүр 5 жилийн хугацаатайгаар амжилттай магадлан итгэмжлэгдлээ. Ингэснээр Сувилахуйн ☝️ДЭД БАКАЛАВР, ☝️БАКАЛАВР, ☝️МАГИСТР, ☝️ДОКТОРЫН сургалтын бүх түвшинд хөтөлбөрөө магадлууллаа. 👏👏👏👏👏👏👏👏👏👏👏👏
Монгол Улсад анх удаа эрүүл мэндийн чиглэлийн докторын сургалтын хөтөлбөр магадлагдаж байгаа нь түүхэн тэмдэглэлт үйл хэрэг болж байна. 🇲🇳🇲🇳🇲🇳
Магистр болон докторын сургалтын хөтөлбөрөө кластержуулж, магадлан итгэмжлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан Сувилахуйн сургуулийн хамт олон, ажлын хэсгийн гишүүд; дэмжин ажилласан багш, ажил олгогч, суралцагч, төгсөгч, удирдлагын баг; хамтран ажилласан ЭМШУТНС, ТСБЗГ, Эрдмийн сургуулийн профессор багш нартаа баярлалаа. Мөн бидний хэрэгжүүлж буй хөтөлбөрийг улам сайжруулах, чанаржуулахад өөрсдийн үнэт цагийг зориулсан эрхэм хүндэт шинжээчид, комиссын бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлье.
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе.