Оюутны хөгжил хариуцсан ажлын хэсэг

2021 онд Сувилахуйн сургуулийн захиралын тушаалаар “Оюутны хөгжил хариуцсан ажлын хэсэг”-ийг анх байгуулсан.

ЗОРИЛГО:
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутан, залуусыг эрүүл чийрэг, эх оронч, төрөлх хэл, өв соёлоо дээдэлдэг, энэрэх сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, эерэг харилцаа, хандлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготой.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  1. Оюутны эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаа
  2. Оюутны сэтгэл зүйд чиглэсэн үйл ажиллагаа
  3. Оюутны бие бялдарыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа
  4. Оюутныг соён гэгээрүүлэх болон хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа

ХАМТАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  1. Анги удирдсан зөвлөх багш нартаа хамтарч ажиллах
  2. Сувилахуйн сургуулийн “Оюутны зөвлөл”-тэй хамтарч ажиллах
  3. Оюутны клубүүдтэй хамтарч ажиллах
  4. Оюутны тэтгэлэг, хөтөлбөр