СУВИЛАХУЙ

Сувилахуйн ухааны боловсрол эзэмшсэн сувилагч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн эмчилгээ оношлогоо, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын  эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах сувилахуйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Сувилахуй - 4 жил D091301

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 130 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.

Сувилахуй (шаталсан) - 1 жил B091301

Сувилагч (диплом), Эх баригч, Бага эмч, Уламжлалт анагаахын ухааны бага эмч, Уламжлалт анагаах ухааны сувилагчийн дипломын зэрэгтэй элсэгч 1 жилийн хугацаанд 32 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 09, 03 сард элсэлтийг зохион байгуулдаг.

Сувилагч - 3 жил С091301

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 106 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Сувилагчийн дэд бакалавр зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.

Уламжлалт анагаахын сувилагч 3 жил D091701

Ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 106 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Уламжлалт анагаахын сувилагч дэд бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.