Түүхэн замнал

Сувилахуйн сургууль нь манай улсын орчин цагийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн ууган сургууль юм. 1929 оны 11 дүгээр сарын 15-нд Эрүүлийг Хамгаалах Яамны шийдвэрээр Улаанбаатар хотод Сувилагчийн сургуулийг улсын төв эмнэлгийг түшиглэн байгуулсан. Анх байгуулагдахдаа 20 сурагч элсүүлж, 2 жилийн хугацаагаар сургаж эхлэсэн.

Засгийн газрын 1931 оны 8-р сарын 1-ний өдрийн 17 тоот тогтоолоор сувилагчийн сургууль, Цэргийн эмнэлгийн дэргэд байсан сувилагчийн курсуудыг нэгтгэн Хүн эмнэлгийн техникум болон өргөжүүлсэн байна.

1931 оноос Хүн эмнэлгийн техникумын бэлтгэн гаргасан сувилагч нараасаа шалгаруулан бага эмчийн 6 сарын дамжаанд элсүүлэн сургаж эхэлсэн. 1937 оноос эх баригчдыг, 1938 оноос шүдний техникч, 1941 оноос эмнэлгийн лаборант, эм найруулагчдыг албан ёсоор бэлтгэж эхлэсэн байна.

1960 оноос тус сургуулийг түшиглэн эмнэлгийн мэргэжлийн мэргэжил дээшлүүлэх курсыг нээсэн. 1961 онд Анагаах ухааны дунд сургууль болгон үйл ажиллагааг нь өргөтгөөд, рентген техникчийн ангийг, 1963 онд Эрүүл ахуйч –Бага эмч бэлтгэж эхэлжээ.

1967 оноос Сувилагчийн сургуулийг салбар сургууль болгон зохион байгуулжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1969 оны 2 сарын 13-ны өдрийн 247 тоот зарлигаар Анагаах ухааны дунд сургуулийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ.

1969 онд сувилагчийн багшийн ангийг нээсэн бол 1972 оноос Сувилагчийн тусгай дунд мэргэжлийн сургууль болж олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн дипломтой сувилагч бэлтгэдэг болжээ

1985 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн Дээд, тусгай дунд, тусгай мэргэжлийн боловсролын улсын хорооны 19 тоот захирамжаар “Сувилагчийн дунд сургууль”-ийг бие даалган үйл ажиллагааг нь явуулжээ.

1993 оноос бакалавр зэрэгтэй сувилагч, “эмчилгээ-сувилгааны арга зүйч” мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх сургалтыг явуулж эхэлжээ. 1997 онд Анагаах Ухааны Их Сургуулийн харъяа Анагаах Ухааны Коллеж болсон бол 2003 онд ЭМШУИС-ийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургууль болгон өргөтгөв.

2011 оноос АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль зөвхөн сувилагч мэргэжлээр дагнах бус эрүүл мэндийн салбарт ажиллах техникчдийг бэлтгэн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор Эрүүл Мэндийн Технологийн сургууль болон өргөжжээ.

Ази Номхон Далайн Баруун эргийн бүсийн Батламжлал магадлалын комиссын шийдвэрээр 2012 оны 12 сарын 20-ны өдөр Байгууллагын магадлан итгэмжлэл хийгдсэн. 2013 оноос Эрүүл мэндийн технологийн сургуулийг Сувилахуйн сургууль болгон шинэчлэн зохион байгуулав. Мөн онд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын жишиг сургууль болсон. 2014 оноос хөдөлмөр засалч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт ашиглалтын техникч мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэж эхлэв.

2016 оны 9-р сарын 8-нд Олон улсын ISO 9001:2015 Чанарын Удирдлагын Тогтолцооны тогтолцоог Монгол Улсын боловсролын салбарт анх удаа хэрэгжүүлж, стандартын дагуу Сувилахуйн сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, чанарын бодлого, уриаг тодорхойлов.

2020 онд цахим сургалт, хосолсон сургалтын хөтөлбөрийн загварыг нэвтрүүлэн, Сувилагч мэргэжилтний тоо нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд уян хатан, нээлттэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх нөхцлийг бүрдүүлэн ажиллав.

2021 онд хөтөлбөрийн хөгжлийн хүрээнд төгсөлтийн өмнөх сургалтаар Эх барихуй, Сувилахуйн шаталсан хөтөлбөрийг шинэчлэн, цахим болон хосолсон /blended/ арга зүйг нэвтрүүлсэн ба төгсөлтийн сургалтаар Эх барихуй, Хөдөлгөөн засал, Хөдөлмөр заслын шинэ магистр, докторын түвшний хөтөлбөр боловсруулан анхны элсэгчдээ хүлээн авлаа. Оюутныг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр “Эрүүл оршихуй”, “Төсөлд суурилсан суралцахуй” гэсэн бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн ба тэтгэлгийн тоог эрс нэмэгдүүлэв. Сургалтын орчны тохижилтыг сайжруулан, ая тухтай суралцах, ажиллах нөхцлийг бүрдүүллээ.

Ардын хувьсгалын 100 жил, Шинжлэх ухааны байгууллагын 100 жил, Эрүүлийг хамгаалах тогтолцооны 100 жилийн ойд зориулж, “Сувилахуйн нэгэн зуун” номыг бүтээв. 1921-2021 хүртэлх он цагийг түүхийн хэлхээнд оруулж, сувилахуйн салбарын бодлого, хөгжил, сургалт судалгааг бичсэн ба орчин цагийн сувилахуйн түүхийн нэгэн зууны шинэ хуудсыг нээсэн гэж үздэг.

2022 онд Сувилагч бакалавр, диплом болон Хөдөлмөр засал хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлснээр Сувилахуйн сургуульд хэрэгждэг бүх хөтөлбөр магадлагдсан. Сургалтын ээлтэй орчин бүрдүүлж, багшийн хөгжлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь 2023 онд Сувилахуйн бакалаврын хөтөлбөрийг ХБНГУ-ын ASIIN Олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, шаардлагыг хангасан тул 2029 он хүртэл магадлан итгэмжлүүлсэн.

2024 онд Сувилахуйн сургууль нь хөгжлийнхөө 95 жилийн ойтой золгож байна. Түүхэн цаг хугацаанд хүндэтгэл үзүүлж манай хамт олон бүтэн жилийн турш Олон улсын эрдэм шинжилгээний хурал, Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, Эрүүл мэндийн салбарын спортын наадам, Тэтгэлэгт хөтөлбөрүүд, Сургуулийн түүхэн ном, танилцуулга, шинэ сурах бичиг бүтээх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байна.