Тэнхим
Сувилахуйн сургууль

Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим

АНАГААХЫН СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭНХИМ

ТАНИЛЦУУЛГА
Сувилахуйн Сургуулийн Анагаахын Суурь Шинжлэх Ухааны Тэнхим нь 1929 оноос Монгол улсад орчин цагийн эмнэлгийн эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэх анхны сургууль болох Сувилагчийн сургууль байгуулагдах үеэс эхлэн заах аргын нэгдэл хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэнхимийн хөгжил өөрчлөлтийг Сувилахуйн сургуулийн түүхэн замналтай холбон авч үзвэл:

  1. 1929 оноос Заах аргын нэгдэл хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн.
  2. 1946 оноос Анатомийн хичээлийн кабинет
  3. 1959 оноос Анатомийн кабинет
  4. 1985 оноос Анатомийн Заах Аргын Нэгдэл
  5. 1991 оноос Анатомийн багш нарын Заах Аргын Нэгдэл
  6. 1993 оноос Анатоми-Эм судлалын Заах Аргын Нэгдэл
  7. 1999 оноос Эмнэлэг биологийн тэнхим
  8. 2003 оноос Сувилахуй зүй, Биологи, Морфологийн тэнхим
  9. 2005 оноос Эм зүй, Био-Анагаахын тэнхим
  10. 2010 оноос Суурь Шинжлэх ухааны тэнхим
  11. 2011 оноос Суурь шинжлэх ухааны салбар
  12. 2012 оноос Анатоми-Физиологийн тэнхим
  13. 2014 оноос АШУҮИС-ийн Эм зүй, Био-АС-ийн Анатомийн тэнхимийн Сувилахуйн салбар
  14. 2020 оны 11-р сараас эхлэн Сувилахуйн Сургуулийн Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим нэртэйгээр сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.

2020 оны 11-р сараас АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим нэртэй  болон эргэн зохион байгуулагдаж анатоми, физиологи, эмгэг анатоми, эмгэг физиологи, гистологи, бичил амь судлал, биохимийн чиглэлийн 7 төрлийн  хичээлээр сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим 11 багшийн орон тоотой ажиллаж байна.

ЗОРИЛГО
Суралцагчдад анагаахын суурь шинжлэх ухааны онолын цогц мэдлэг олгон, ур чадварыг эзэмшүүлж, хандлагыг төлөвшүүлж, нотолгоонд тулгуурласан  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдсэн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн   үйл ажиллагаа явуулахад оршино.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Г.Ням-ОчирАСШУТэнхмийн багш
Г.ӨлзийжаргалАСШУТэнхмийн Ахлах багш MR.s
Б.ЦэрэннадмидАСШУТэнхмийн багш MR.s
Б.СүхбатАСШУТэнхмийн Дадлагжигч багш MR.s
М.ЭнхбилэгАСШУТэнхмийн Дадлагажигч багш MR.s
Г.ОдбаярАСШУТэнхмийн эрхлэгч MR.s
Б.БайгалмааАСШУТэнхмийн Ахлах багш MR.s
Б.ГанбаатарАСШУТэнхмийн багш MR.s
Ц.ДашдуламАСШУТэнхмийн багш MR.s
Б.НаранбатАСШУТэнхмийн багш MR.s
СУРГАЛТ

Төгсөлтийн өмнөх сургалтаар:
Анатоми:

  • Сувилахуйн бакалаврын ангид Анатоми I – 2 кредит, Анатоми II – 2 кредит
  • Эх барихын бакалавр – Анатоми I – 2 кредит, Анатоми II – 2 кредит
  • Сувилагчийн дипломын ангид – 3 кредит
  • Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч – Анатоми I – 2 кредит, Анатоми II – 3 кредит
  • Тусгай мэргэжлийн ангиуд (хөдөлгөөн засалч, ахуй засалч, эм найруулагч, лабораторийн техникч, дүрс оношилгооны техникч, нүүр амны техникч, эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт угсралтын техникч)  Анатоми – 2 кредит

Физиологи:

  • Сувилахуйн бакалавр, Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчийн ангид Физиологи I – 2 кредит, Физиологи II -1 кредит
  • Эх баригчийн бакалаврын ангид Физиологи I – 2 кредит, Физиологи II -1 кредит
  • Сувилагчийн дипломын ангид Физиологи – 3 кредит
  • Эм найруулагч, лабораторийн техникч, дүрс оношилгооны техникч, нүүр амны техникч, нүүр амны эрүүл ахуйч, эмнэлгийн тоног төхөөрөмж угсралт ашиглалтын техникч электроникийн ангид Физиологи – 2 кредит

Эмгэг анатоми:

  • Сувилахуйн бакалавр – 2 кредит
  • Сувилахуйн диплом – 1 кредит
  • Эх барихын бакалавр – 1 кредит
  • Хөдөлгөөн засалч – 2 кредит
  • Хөдөлмөр засалч – 2 кредит
  • Эм найруулагч – 1 кредит

Эмнэлзүйн эмгэг судлал:

  • Хөдөлгөөн засалч – 2 кредит
  • Хөдөлмөр засалч – 2 кредит

Эмгэг физиологи:

  • Сувилахуйн бакалавр – 3 кредит
  • Сувилахуйн диплом- 2 кредит
  • Эх барихын бакалавр- 1 кредит
  • Хөдөлгөөн засалч- 2 кредит
  • Хөдөлмөр засалч – 2 кредит
  • Эм найруулагч- 1 кредит

Бичил амь судлал:

  • Сувилахуйн бакалавр-2 кредит
  • Сувилагчийн диплом -2 кредит
  • Эх барихуйн бакалавр-2 кредит
  • Эх барихуйн диплом-2 кредит
  • Нүүр амны техникч-2 кредит
  • Хөдөлгөөн засалч-2 кредит
  • Хөдөлмөр засалч – 2 кредит
  • Бичил амь судлал – 2 кредит

Биохими:

  • Сувилахуйн бакалавр- 2 кредит
  • Сувилагчийн диплом- 2 кредит
  • Эх барихуйн бакалавр- 2 кредит
  • Эм найруулагч-2 кредит
  • Лабораторийн техникч -2 кредит

 
Төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтаар:

  • Сувилахуйн шаталсан бакалаврын сургалтад Эрүүл ба эмгэг судлалын хичээл – 2 кредит

Сувилахуйн магистрын түвшний сургалтад Ахисан түвшний Эмгэг анатоми, физиологийн хичээл – 2 кредит

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ

  • Антропологи
  • Мэдрэл судлал
  • Дархлаа судлал
  • Дотоод шүүрэл судлал
  • Бичил амь судлал
  • Үргүйдэл, нөхөн үржихүй
  • Эндометр судлал
  • Анагаах ухааны боловсрол судлал
  • Биохими
  • Молекул биологи

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • Тайландын Чан Мэй Их сургуулийн Сувилахуйн сургууль
  • Улаан-Үд Зүүн Сибирийн Улсын Технологи, Менежментийн  Их сургууль
  • Японы Гүнма Их Сургууль
  •  
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
  • Хүний биеийн бүтэц судлалын Монголын нийгэмлэг
  • Монголын анагаах ухааны боловсролын холбоо
  • Монголын Сувилагчдын нийгэмлэг
  • Монголын Неврологийн Нийгэмлэг
  • Монголын Нейросайнсын Нийгэмлэг
  • Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг
  • АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Анатоми, Физиологи, ЭСШЭТ, Эмгэг физиологи, Бичил амь судлал, Биохими Лабораторийн тэнхимүүдтэй сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа
  • Сургууль, цэцэрлэг, албан байгууллагын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаа

ОЮУТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Basic science” оюутны клуб
  • “Залуу эмгэг физиологич” оюутны клуб