Department of Physical Therapy and Occupational Therapy
DEPARTMENT OF PHYSICAL THERAPY AND OCCUPATIONAL THERAPY

Тэнхимийн танилцуулга
Бие бялдар судлалын тэнхим нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын А/56 тоот тушаалаар үндсэн 4 багш, 1 цагийн багш, 1 хичээлийн туслах ажилтны бүрэлдхүүнтэйгээр 2010 оны 9 Сарын 08 анх байгуулагдсан. Анхны тэнхимийн эрхлэгчээр Ч.Оюунчимэг, багшаар Б.Мөнх-Эрдэнэ, Х.Ариунаа, Г.Намуун, цагийн багш Г.Оргилбаяр, хичээлийн туслах ажилтан Э.Түвшинбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байв. Тус тэнхим хөдөлгөөн заслын 6, хөдөлмөр заслын 4 багш, уламжлалт анагаах ухааны 1 багшийн үндсэн оронтой тоотой нийт 11 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
ЭМШУИС, Япон улсын Гунма Их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, анагаах ухааны, сэргээн засахын салбарт шинээр хөдөлгөөн засалч мэргэжилтэнг бэлтгэж эхэлсэн бөгөөд 2011 анхны 14 хөдөлгөөн засалч мэргэжилтэнүүдийг бэлтгэн гаргасан. Өнөөдрийн байдлаар 11 дахь төгсөлтөө амжилттай хийсэн бөгөөд эрүүл мэндийн салбарт 234 хөдөлгөөн засалч мэргэжилтэн ажиллаж байна. 2014 он Хөдөлмөр засалч мэргэжилийн ангийг нээж анхны элсэлтийг авсан бөгөөд 2018 онд анхны 7 Хөдөлмөр засалчийг бэлтгэн гаргсан. Өнөөдөр эрүүл мэндийн салбар 35 хөдөлмөр засалч ажиллаж байна.
Сувилахуйн сургууль нь 2001 онд Уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжилтэн, 2011 оноос Бие Бялдар Судлалын Тэнхимд уламжлалт анагаах ухааны мэргэжлийн 4 багш Уламжлалт анагаах ухааны бага эмч, Уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн. Монгол улсын улсын болон хувийн хэвшлийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг, сувилал, уламжлалт эмчилгээний тасагт ажиллаж байна.
FACULTY MEMBERS










СУРГАЛТ
Төгсөлтийн өмнөх сургалт
Хөдөлгөөн засалч-4 жил, D091501
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 123 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Хөдөлгөөн заслын бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Хөдөлмөр засалч – 4 жил D091502
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 4 жилийн хугацаанд 122 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Хөдөлмөр заслын бакалаврын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Уламжлалт анагаахын сувилагч- 3 жил НО3221-16
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгссөн элсэгч нийт 3 жилийн хугацаанд 96 багц цагийн агуулга бүхий хичээлийг судалж, Уламжлалт анагаахын сувилагчийг дипломын зэрэгтэй төгсөнө. Элсэлтийг жил бүрийн 06 сард зохион байгуулдаг.
Төгсөлтийн сургалт
- Хөдөлгөөн засал – 2 жил, Е09120128
- Хөдөлмөр засал – 2 жил, Е09120129
- Уламжлалт анагаахын сувилагч – 2 жил, Е09130107
Төгсөлтийн дараах сургалт
Хөдөлгөөн засал:
- Хүүхдийн хөдөлгөөн засал судлал, Суралцах хугацаа: 11 сар
- Тулгуур эрхтэн тогтолцооны хөдөлгөөн засал судлал, Суралцах хугацаа: 11 сар
- Дотрын хөдөлгөөн засал судлал, Суралцах хугацаа: 11 сар
- Мэдрэлийн хөдөлгөөн засал судлал, Суралцах хугацаа: 11 сар
Уламжлалт анагаах ухаан
- Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилахуй, Суралцах хугацаа: 3 сар
- Монголын уламжлалт анагаах ухааны дотрын сувилахуй, Суралцах хугацаа: 3 сар
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
Эрдэм шинжилгээ:
- Бие бялдар судлалын тэнхим нь Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбоо (МББХЗХ), Бие бялдар сэргээн засах анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран 2011 оны 12 сард анх олон улсын хурлыг зохион байгуулж байсан бөгөөд үүнээс хойш МББХЗХ хамтран жил бүр олон улсын хурлыг амжилттай зохион байгуулж байна. 2021 оны 12 сарын 03-04 өрүүдэд 10 дахь удаагийн олон улсын хурлаа “Монголын эрүүл мэндийн салбарт хөдөлгөөн засалч мэргэжилтний үүрэг, ач холбогдол” сэдвээр дижитал хурлыг зохион байгуулав.
- Монгол улсад “Хөдөлгөөн засал” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа талаар “Journal of Physical Therapy Education” сэтгүүлд хэвлэгдсэн Америк, Япон, Нигер, Иордан улсын эрдэмтдийн хамтарсан судалгаанд сайшаан дурьдагджээ.
- Бие бялдар судлалын тэнхимийн багш нар нь олон улсын их дээд сургуулийн багш нартаа хамтарсан болон багш нарын мэргэжлийн чиглэлийн судалгаанууд тасралтгүй Сэргээн засах анагаах ухаан, Эрүүл мэндийн шинжлэх ухаан, Монголын анагаах ухаан, Уламжлалт анагаах ухааны сэтгүүлүүдэд тасралтгүй хэвлүүлж байна. Багш нарын дотоод гадаадын сэтгүүлд нийт 100 гаруй өгүүлэл нийтлүүлсэн байна.
Гадаад өгүүлэл
- Batlkham Dambadarjaa1), Daisuke Uga2), Tomoaki Sugaya3), Rie Nakazawa4), Masaaki Sakamoto4) The relationship between the exercise tolerance and trunk posture, Journal of medical and health sciences, Japan 2019
- Rie Nakazawa, RPT, PhD1)*, Masaaki Sakamoto, RPT, PhD1), Batlkham Dambadarjaa, RPT, MS2), Enkhchimeg Khuyagbaatar, RPT, MS2), Ariunaa Khadbaatar, MS2) Fact-finding survey regarding judo-related injuries of judokas in developing country The Journal of Physical Therapy Science, J. Phys. Ther. Sci. 32: 161–165, 2020
- Munkh-Erdene Bayartaia,b,* , Paulo H. Ferreiraa , Evangelos Pappasa , Marina B. Pinheiro a, Batlkham Dambadarjaab , Enkhchimeg Khuyagbaatarb , Justin Sullivan a Genetic and environmental effects on lumbar posture, flexibility, and motion control in healthy adults. Journal of Musculoskeletal science and Practice, 50 (2020) 102253
- Munkh-Erdene Bayartai 1, Sarah Kobayashi 2, Paulo H Ferreira 2, Evangelos Pappas 2, Marina B Pinheiro 2, Justin Sullivan 2 Heritability of motion in healthy people: A systematic review and multi-level meta-analysis. Phys Ther Sport 2020 May;43:8-18
- Orgilbayar Ganbat, Oyuntugs Byambasukh, Tserendagva Dalkh and Byambasuren Dagvajantsan. Concussion treatment through Baria zasal: An exploration of Traditional Mongolian Medicine. Neuroscience Research Notes, 4(4), pp. 29–32. doi: 10.31117/neuroscirn.v4i4.112.
- Orgilbayar Ganbat, Oyuntugs Byambasukh, Soyol Erdene Tsend Ayush, Tserendagva Dalkh, Byambasuren Dagvajantsan. A study of using baria zasal therapy as a treatment method of concussion. abstract Journal of the Neurological Sceinces volume 429, supplement, 119966, October 01, 2021 DOI:https://doi.org/10.1016/j.jns.2021.119966
- Batbayar Y, Delegdoo B, Bat-erdene L, Byambaragchaa L and M.Sakamoto. Reliability and validity of spinal cord independence measure of mongolian version (mSCIM). THE KITAKANTO medical journal.71(2):85-92.2021
- Namuun Ganbaatar, Aya Kadota, Takashi Hisamatsu, Shin-Ichi Araki, Shinji Kume, Akira Fujiyoshi et al., Relationship between kidney function and subclinical atherosclerosis progression evaluated by coronary artery calcification. J Atheroscler Thromb. 2022 Sep 1;29(9):1359-1371. doi: 10.5551/jat.63030.
- Bayartai, M.E.; Luomajoki, H.; De Micheli, R.; Tringali, G.; Marazzi, N.; Sartorio, A. Changes in the Oswestry Disability Index after a 3-Week In-Patient Multidisciplinary Body Weight Reduction Program in bi Adults with Obesity. Journal of Clinical Medicine 2022, 11, 3175, doi: https://doi.org/10.3390/jcm11113175.

