АНАГААХЫН СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭНХИМ

ТАНИЛЦУУЛГА
Сувилахуйн Сургуулийн Анагаахын Суурь Шинжлэх Ухааны Тэнхим нь 1929 оноос Монгол улсад орчин цагийн эмнэлгийн эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэх анхны сургууль болох Сувилагчийн сургууль байгуулагдах үеэс эхлэн заах аргын нэгдэл хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэнхимийн хөгжил өөрчлөлтийг Сувилахуйн сургуулийн түүхэн замналтай холбон авч үзвэл:

  1. 1929 оноос Заах аргын нэгдэл хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн.
  2. 1946 оноос Анатомийн хичээлийн кабинет
  3. 1959 оноос Анатомийн кабинет
  4. 1985 оноос Анатомийн Заах Аргын Нэгдэл
  5. 1991 оноос Анатомийн багш нарын Заах Аргын Нэгдэл
  6. 1993 оноос Анатоми-Эм судлалын Заах Аргын Нэгдэл
  7. 1999 оноос Эмнэлэг биологийн тэнхим
  8. 2003 оноос Сувилахуй зүй, Биологи, Морфологийн тэнхим
  9. 2005 оноос Эм зүй, Био-Анагаахын тэнхим
  10. 2010 оноос Суурь Шинжлэх ухааны тэнхим
  11. 2011 оноос Суурь шинжлэх ухааны салбар
  12. 2012 оноос Анатоми-Физиологийн тэнхим
  13. 2014 оноос АШУҮИС-ийн Эм зүй, Био-АС-ийн Анатомийн тэнхимийн Сувилахуйн салбар
  14. 2020 оны 11-р сараас эхлэн Сувилахуйн Сургуулийн Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим нэртэйгээр сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.

2020 оны 11-р сараас АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим нэртэй  болон эргэн зохион байгуулагдаж анатоми, физиологи, эмгэг анатоми, эмгэг физиологи, гистологи, бичил амь судлал, биохимийн чиглэлийн 7 төрлийн  хичээлээр сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим 11 багшийн орон тоотой ажиллаж байна.

ЗОРИЛГО
Суралцагчдад анагаахын суурь шинжлэх ухааны онолын цогц мэдлэг олгон, ур чадварыг эзэмшүүлж, хандлагыг төлөвшүүлж, нотолгоонд тулгуурласан  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдсэн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн   үйл ажиллагаа явуулахад оршино.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Г.Ням-Очир

АСШУТэнхмийн багш

Г.Өлзийжаргал

АСШУТэнхмийн Ахлах багш MR.s

Б.Цэрэннадмид

АСШУТэнхмийн багш MR.s

Б.Сүхбат

АСШУТэнхмийн Дадлагжигч багш MR.s

М.Энхбилэг

АСШУТэнхмийн Дадлагажигч багш MR.s

Г.Одбаяр

АСШУТэнхмийн эрхлэгч MR.s

Б.Байгалмаа

АСШУТэнхмийн Ахлах багш MR.s

Б.Ганбаатар

АСШУТэнхмийн багш MR.s

Ц.Дашдулам

АСШУТэнхмийн багш MR.s

Б.Наранбат

АСШУТэнхмийн багш MR.s