Бусад тэтгэлэг
АШУҮИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдаж байна. Та бүхэн Сурлагын амжилт, Нийгмийн идэвхи, урлаг спортын амжилт, эрдэм шинжилгээ, судалгаа болон Нийгмийн халамж гэсэн чиглэлээр тэтгэлэг авах боломжтой
1. Сурлагын амжилтаараа тэтгэлэг авах хүсэлтэй бол голч дүн 3.5 болон түүнээс дээш байх шаардлагатай.
2. Нийгмийн идэвх, урлаг, спорт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тэтгэлэг авах хүсэлтэй бол голч дүн 3.0 болон түүнээс дээш байх ба нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, хийсэн ажил, судалгааны бүтээлээ эсвэл урлаг спортод гаргасан амжилтынхаа талаар цахим бүртгэлд бичнэ.
3. Нийгмийн халамж чиглэлээр бол голч дүн 3.0-аас дээш байх шаардлагатай, мөн 500 үгэнд багтаан тэтгэлэг авснаар гарах үр өгөөж болон цаашид АШУҮИС-ийн хөгжилд оюутан таны оролцоо, оруулах хувь нэмрийн талаар эсээ бичих хэрэгтэй. (зөвхөн нийгмийн халамжийн чиглэлээр бол эсээ бичнэ!!!)
АШУҮИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох шалгаруулалтанд нэр дэвших суралцагчид дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр АШУҮИС-ийн элсэгчдийн авбал зохих оноог авч элссэн байх
- Суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлүүдийг амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх
- АШУҮИС-д 2-оос доошгүй улирал тасралтгүй суралцсан байх
- АШУҮИС-ийн дүрэм, журам, ёс зүйн зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл, сануулга аваагүй байх
- Бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх
Хугацаа:
Хүсэлтийг 2023 оны 11 сарын 07-ны 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
Шалгаруулалтын дүнг оюутны мэйл хаягаар мэдээллэнэ.
ХҮСЭЛТИЙГ ДООРХ ХОЛБООСООР НЭВТЭРЧ БӨГЛӨНӨ ҮҮ.
Хүсэлт сургуулиас нээж өгсөн оюутан таны албан ёсны мэйл хаяг хэрэгтэй. Мэйл хаяг руугаа нэвтрэхдээ gmail.com хаягаар орж, Email хэсэгт [оюутны код]@st.mnums.edu.mn, Password хэсэгт регистрийн дугаарын 8 тоо/үсэггүй/-г бичнэ.
Мэйл хаяг руу нэвтрэх зааварчилгаа:
Хүсэлт илгээхэд асуудал гарвал мөн асуух зүйл байвал Оюутны хөгжил, удирдлагын газар №236, student@mnums.edu.mn хаягаар холбогдоно уу.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн /Цаашид АШУҮИС гэх/ төгсөлтийн өмнөх сургалтад хамрагдаж буй суралцагчдад сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцагчдыг урамшуулах, нийгмийн зорилтот хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2 Оюутан суралцагчдад олгох тэтгэлэг нь дараах төрлүүдээс бүрдэнэ. Үүнд:
Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг
Гадаад, дотоодын байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэг
Төгсөгчид, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг
Бусад тэтгэлэг
1.3 Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгийг бусад тэтгэлэгтэй давхардуулж олгохгүй.
Хоёр. Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг
2.1 Тус тэтгэлэг нь АШУҮИС-д амжилттай суралцаж буй авъяаслаг, шилдэг оюутанд мөн амьдралын баталгаажих түвшинөөс доогуур суралцагчдад дэмжлэг үзүүлэхэд зориулагдах ба суралцагчийн сургалтын төлбөр хэлбэрээр олгогдоно
2.2Тэтгэлгийн хэмжээг Санхүү эдийн засгийн газраас (СЭЗГ) шийдвэрлэх ба СБЗГ-аас доорх хэлбэрээр, хувь тогтооно:
Сурлагын амжилт,
Урлаг спортын амжилт, /Үүнд Улсын болон олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг тооцно. /
Нийгмийн идэвхи, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр гаргасан амжилт,
Бусад
2.3 Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад сурлагын түвшин, амьдралын нөхцөл бололцоог харгалзан тусгай нөхцлөөр сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамрагдах боломж олгоно.
2.4 Бүрэлдэхүүн сургуулийн суралцагчийн тооноос хамааран тэтгэлэгт нэр дэвшүүлэх бахэмжээг Их сургуулийн Захирлын зөвлөл жил бүр шинэчлэн тогтооно.
2.5 Тэтгэлэгийн талаарх мэдээллийг СБЗГ, бүрэлдэхүүн сургуулийн аргазүйчид хариуцан, бүрдүүлбэл зохих материалыг хүлээж авах хугацаанаас 10-аас доошгүй хоногийн өмнө оюутан суралцагчдад зарлан мэдээлж, АШУҮИС-ийн цахим хуудсанд байрлуулна.
2.6 Тэтгэлэгт хамрагдах оюутны хүсэлт, анкет, сурлагын дүн болон хувийн мэдээлэл г.м. шаардагдах бичиг баримтыг цахим бүртгэлээр хүлээн авах бөгөөд, бүрэлдэхүүн сургуулийн аргазүйчид материалын бүрдэлт болон шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг нягтлан, тухайн сургуулийн Захирлын гарын үсгээр баталгаажуулан, дараагийн шатны шалгаруулалтанд бэлтгэнэ.
2.7 АШУҮИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох шалгаруулалтанд нэр дэвших суралцагч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр АШУҮИС-ийн элсэгчдийн авбал зохих оноог авч элссэн байх
Суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлүүдийг амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх
АШУҮИС-д 2-оос доошгүй улирал тасралтгүй суралцсан байх
АШУҮИС-ийн дүрэм, журмыг зөрчиж ямар нэгэн сахилгын шийтгэл, сануулга авч байгаагүй байх
Бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх
2.8 Тэтгэлэгийн шалгаруулалтанд ирсэн материал тус бүрийг ажлын хэсэг хэлэлцэн, сонгон шалгаруулна. Ажлын хэсгийг бүрдүүлэх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлыг СБЗГ хариуцна.
2.9 Сонгон шалгаруулах явцад мэдээллийн үнэн зөвийг тодорхойлох зорилгоор бүрэлдэхүүн сургууль, анги даасан багш болон суралцагчийн ар гэр, суралцагчаас өөрөөс нь нэмэлт мэдээлэл шаардаж болно.
2.10 Тэтгэлэгийг жил бүрийн 09 сарын 15 – 30, 03 сарын 15 – 30 -ны өдрүүдэд зохион байгуулна. Хугацаа хожимдуулсан болон баримт бичгийн бүрдүүлэлт дутуу материалыг хүлээж авахгүй.
2.11 Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын нэрсийг Их сургуулийн захирлын зөвлөлд танилцуулан, Захирлын тушаалаар баталгаажуулж, СЭЗГ-т хувийг илгээнэ.
2.12 Тэтгэлэг олгосон талаарх мэдээллийг Оюутны алба нэгтгэн мэдээллийн сан үүсгэн байнга шинэчилж, АШУҮИС-ийн цахим хуудсаар дамжуулан тухай бүр нийтэд мэдээлэх бөгөөд жил бүр СБЗГ-ын тайланд тусгана.
2.13 Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрт зарцуулагдана. Тэтгэлэгт хамрагдах үед тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд дараагийн хичээлийн жилийн сургалтын төлбөрт тооцож болно.
2.14 Захиргааны болон гэмт хэргийн зөрчил гаргасан, тэтгэлэгт хамрагдахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулийн ёс зүйн болон бусад дүрэм журмыг зөрчсөн нь батлагдвал тэтгэлэг олголтыг бүрмөсөн цуцална.
Гурав. Бусад тэтгэлэг
3.1 Гадаад, дотоодын байгууллага, хувь хүний нэрэмжит тэтгэлгээр АШУҮИС-д суралцуулах, сургууль хоорондын гэрээгээр болон оюутан солилцооны хөтөлбөрт хамруулан суралцуулах зэрэг нь тэтгэлгийн төрөлд хамаарна.
3.2 Байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлгийг олгоход тавигдах шаардлага, болзол зэргийг харгалзан оюутан суралцагчийг тэтгэлэгт нэр дэвшүүлэх, улмаар анхан шатны шалгаруулалт явуулах ажлыг СБЗГ хариуцан зохион байгуулна.
Хэрвээ та захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол:
Тэтгэлэг авсан батламжийг хуулбарлан санхүү эдийн засгийн газарт сургалтын төлбөр хариуцсан нягтлан бодогчид өөрийн биеэр аваачиж өгнө.
Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрт зарцуулагдах тул тэтгэлэг авсан тухайн улиралдаа багтаан сургалтын төлбөрт тооцуулна.
Хэрвээ та захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол:
Тэтгэлэг авсан батламжийг хуулбарлан санхүү эдийн засгийн газарт сургалтын төлбөр хариуцсан нягтлан бодогчид өөрийн биеэр аваачиж өгнө.
Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрт зарцуулагдах тул тэтгэлэг авсан тухайн улиралдаа багтаан сургалтын төлбөрт тооцуулна.
Тэтгэлгийн хэмжээ:
-1 оюутан 2.200.000 төгрөг
-Нийт 4 оюутан 8.800.000 төгрөг
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:
- АШУҮИС-ийн бакалаврын түвшинд 2-с дээш улирал суралцаж буй оюутан байх /1-р дамжааны оюутнууд хамрагдахгүй/
- Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 буюу түүнээс дээш байх
- АШУҮИС-д суралцаж буй хугацаандаа эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог бол давуу тал болно
- Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх материал:
1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт (Гараар бөглөсөн анкет хүлээн авахгүй 2 хувь) shorturl.at/cFKU5
2. E-Mongolia Иргэний үнэмлэхний лавлагаа
3. E-Mongolia Төрсний бүртгэлийн лавлагаа
4. Сургууль болон дүнгийн албан ёсны тодорхойлолт-2 хувь (монгол-1, англи-1)
5. Харьяа тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор эсвэл удирдагч багшийн хүсэлт гаргагчийн
талаарх тодорхойлолт-1 хувь
6. Тухайн оюутны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар
7. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд
Харьяа засаг даргын тодорхойлолт
Жич:
-Боловсролын зээлийн сангаас олгодог буцалтгүй тусламж, мэргэжлийн тэтгэлэг болон бусад
тэтгэлэгт хамрагддаггүй байх.
-Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.
-Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 10-р сарын 23-ний өдрөөс 2023 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна.
-Хүлээн авах газар: АШУҮИС-ийн Оюутны хөгжил удирдлагын газар 236 тоот
-Холбоо барих утас: 77757575-#1018
Санамж:
* Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
* Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
БНСУ-ын Сөүл Хажон Судасны Мэс Заслын Эмнэлгийн захирал Чан Хён На нь “НА ЧАН ХЁН ТЭТГЭЛЭГ”-ийг 2022 оноос эхлэн жил бүр АШУҮИС-ийн хүний их эмчээр элсэн орсон нэгдүгээр дамжааны нэг оюутанд төгсөх хүртэл 6 жилийн хугацаатай олгох юм. Тус тэтгэлгийг АШУҮИС-ын захирлын нэрэмжит тэтгэлэг олгох журмын дагуу шалгаруулна.
Зарлал:
https://www.facebook.com/mnums.edu.mn/posts/pfbid03742aF4E8uDpunuf1k1YiR84pLCN4B3bRSoznucDrQexyEt1Be1Pdg9i5AfpbW2K3l
Тэтгэлэг хүртсэн оюутнууд:
БНСУ-ЫН СӨҮЛ ХАЖОН СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ, ПРОФЕССОР НА ЧАНГ ХЁН-ГИЙН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
АШУҮИС болон БНСУ-ын Сөүл Хажон судасны мэс заслын эмнэлгийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Хүний их эмчийн нэгдүгээр дамжааны оюутнуудын дунд зарлагдсан 6 жилийн сургалтын төлбөрийг олгох тэтгэлэгт оюутан О.Ариунтуяа нь сурлага, нийгмийн идэвх, эрдэм шинжилгээний ажлаараа манлайлан шалгарч тэтгэлгээ гардан авлаа.
Тэтгэлэгт хамрагдсан оюутан О.Ариунтуяад цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
https://www.facebook.com/mnums.edu.mn/posts/pfbid0Wr1UJQreeAnp9a3tAWMTM2siXdNTmUoAyoHFNi3YmD9CdipigDNzqJGobVaygJ1rl