Сувилахуйн Олон Улсын VI хурал
Сувилахуйн Олон Улсын VI хурал Сувилахуйн мэргэжлийн сүүлийн үеийн ололт амжилтыг эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад цаг тухай бүрд нь хүргэх нь өндөр ач холбогдолтой. Сувилахуйн хурал нь хамгийн сүүлийн үеийн судалгаа, нотолгоонд суурилсан туршлага солилцох, шинэлэг технологи, арга барилын талаар танилцуулах боломжийг олгоно. Гол сэдэв
Дэд сэдвүүд
|
Сувилахуйн Олон Улсын VI хурал
2024 оны 10 дүгээр сарын 24-25 (Онлайн, танхим хосолсон хэлбэр)
Сувилахуйн Олон Улсын VI-р хурал
Хураангуйд тавигдах шаардлага
Мэдээлэл
- Хурлын тов: 2024.10.24 –25. (Пүрэв, Баасан гараг)
- Шалгарсан илтгэлийг хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 10-р сарын 20, 23:59 (GMT+8)
Хуралд бүртгүүлэх заавар:
Оролцогчоор бүртгүүлэх бол дараах линкээр нэвтэрч орж, холбогдох мэдээллийг оруулна уу.
Та хуралд судалгааны хураангуйг илгээж байгаа бүртгэлийн болон хураангуй илгээх холбоосууд дээр дарж мэдээллээ оруулна уу.
Илтгэлийн хураангуйн талаар ерөнхий мэдээлэл
- Илтгэлийн хураангуйг англи хэлээр 300-350 үгэнд багтаан бичнэ.
- Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:
- Илтгэлийн хураангуй нь бүтэц:
- Илтгэлийн нэр: Arial шрифтээр, Sentence case, 12pt (size) хэмжээтэй, Bold, дээд болон доод талдаа 6pt зай (before and after 6pt) авна. 20-оос бага үгэнд багтааж агуулгыг товч тодорхой илэрхийлсэн гарчгийг сонгоно уу
- Судалгааны багийн нэр, харьяалагдах албан байгуулга, e-майл хаяг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic байна.
- Дэд гарчиг Arial (font) фонттой, 12pt (size) хэмжээтэй, зүүн тал руу (align left) шахсан, Bold байна.
- Эх бичвэрийг бичихдээ мөр хоорондын зай 1.5, Arial (font) фонттой, ердийн загвартай (regular style), 12pt (size) хэмжээтэй, баруун зүүн талуудыг тэгшилсэн (Justified) байна.
- Үндэслэл, зорилго, зорилт
- Материал, арга зүй
- Үр дүн: (Хураангуйд 1 хүснэгт, 1 зураг оруулж болно)
- Дүгнэлт
- Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна
Илтгэлийн хураангуйг илгээх
- Илтгэлийн хураангуй хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 10-р сарын 10, 23:59 (GMT+8) хүртэл
- Илтгэлийн хураангуй илгээх холбоос:
- Шалгарсан илтгэгчийн танилцуулгыг (ppt) хүлээн авах хугацаа: 2024 оны 10-р сарын 20, 23:59 (GMT+8)
- Илтгэл илгээх холбоосыг цахим шуудангаар илгээнэ.
- Бусад эрдэм шинжилгээний хуралд ижил нэртэйгээр давхар илгээсэн шаардлага хангаагүй илтгэлийг холбогдох зохиогчид буцааж илгээнэ.
- Хурлыг зохион байгуулах комисс хуралд ирүүлсэн бүтээлүүдтэй уншиж танилцан шаардлагатай засварыг хийлгэнэ.
- Хурлын хөтөлбөр болон бусад мэдээллийг цахим шуудангаар илгээнэ.
Хурал нь Улаанбаатар хотноо танхим, цахим хосолсон хэлбэрээр, хэлбэрээр зохион байгуулагдана.
Холбоо барих мэдээлэл:
Цахим шуудан: inc2024@mnums.edu.mn
Цахим хуудас: nursing.mnums.edu.mn