Сургалтын хөтөлбөрийн хөгжил хариуцсан ажлын хэсэг

Сургалтын хөтөлбөрийн хөгжлийн ажлын хэсэг нь 2020-2021 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд ажлын хэсэгт тэнхим нэгж бүрийн төлөөлөл ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөрийн хөгжлийн ажлын хэсэг дараах хөтөлбөрийн үндэсний хэмжээнд болон олон улсад магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаанд баг ахлах, гишүүнээр ажиллах зэргээр оролцдог.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцогч талуудын сэтгэл ханамжийг тусгадаг.

Сургалтын хөтөлбөрөө үндэсний болон олон улсын ижил төст мэргэжлийн хөтөлбөрүүдтэй харьцуулж, өөрийн хүрэх түвшинг тодорхойлдог. 

ГАДААДЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

Австралийн хөтөлбөртэй харьцуулсан байдал

Австрали дахь кредит цагийг тооцох арга нь муж болон их сургуулиасаа шалтгаалдаг байна. Ихэнхдээ 1 кредит цаг нь  = яг 10 цагийн сургалт, бакалаврын боловсрол 3 жилийн турш бүрэн сургадаг байна. Нотр Дам их сургуультай ижил төстэй зүйл их байсан ба цөөн тооны ялгаа нь философийн үндэс, орон нутгийн болон бүс нутгийн хүн амын эрүүл мэнд хичээл ордог

Филиппиний хөтөлбөртэй харьцуулсан байдал

Модуль бүр нь манай сургалтын хөтөлбөртэй нэлээд төстэй, бакалаврын сургалт нь 4 жил тус бүр 2 семестртэй, сургуулиуд нь өөр боловч модулиуд нь хоорондоо төстэй байдаг.  Учир нь 2009 онд “Дээд боловсролын комисс”-оос гаргасан “Сувилахуйн бакалаврын хөтөлбөрийн бодлого, стандарт” –ыг нийтээрээ мөрддөгтэй холбоотой, кредит цагууд нь лабораторийн ур чадвар эзэмшүүлэх, эмнэлзүйн дадлага зэргийг багтаасан лекц, лаборатори хичээл, дадлага хичээлүүдэд хуваагддаг байна.

АНУ-ын хөтөлбөртэй харьцуулсан байдал

АНУ-д эхний 2 жилд хүмүүнлэг, нийгмийн ухаан, суурь шинжлэх ухаан, бизнес, сэтгэл судлал, технологи, социологи, ёсзүй, хооллолт зэрэг байхад дамжаа ахих тусам /сүүлийн 2 жил/ сургалтын хөтөлбөрт сувилахуйн шинжлэх ухаанаас эхлээд эрүүл мэндийн хангамж зэргийг түлхүү анхаарч оруулсан байна. Энэ үед оюутнууд эмнэлзүйн ур чадвар, сувилахуйн онол болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагчийн гүйцэтгэх бүхий л үүргийг судалж, түүнд суралцдаг. АНУ-д 1 кредит цаг 15 цагийн сургалттай тэнцүү. АНУ-ын кредит цаг 125 байна, бие даалтын цаг сургалтын хөтөлбөрт нь багтдаггүй байна.

Сургалтын хөтөлбөрийн хөгжлийн ажлын хэсэг нэгж хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, ахиц дэвшлийг тодорхойлдог. Үүнд:

  • Сургалтын төлөвлөгөөний бүтэц, семистр хоорондын уялдаа
  • Хөтөлбөр хоорондын уялдаа холбоо, агуулгын давхардал
  • Сурган заах арга зүй
  • Ном сурах бичиг, гарын авлагын хүртээмж, хэрэглээ, оюутны хөтөч
  • Багшлах хүний нөөцийн чадамж
  • Оюутны хичээл сонголтын боломж
  • Гадаадын хөтөлбөртэй харвцуулсан байдал