Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, Маркетинг хариуцсан ажлын хэсэг

Зорилго:
Сувилахуйн сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй танилцуулж, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох

Үйл ажиллагааны чиглэл:

  • Сувилахуйн сургуульд бэлтгэж буй мэргэжилтнүүдийн үнэт зүйлс, тус бүрийн онцлог, эрэлт хэрэгцээг нийт ард иргэд, олон нийтэд сурталчлан таниулах
  • Сургуулийн дотоод болон олон нийтэд зориулсан мэдээ мэдээллийн нэгдсэн сан, түгээлтийг бий болгох
  • Контент, веб хуудас болон цахим хэрэгслүүдийг хөгжүүлэх
  • Элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор урьдчилан бэлтгэх ажлыг зохион байгуулах
  • Төгсөгчдийн холбоог мэргэжил тус бүрээр байгуулан эргэх холбоог сайжруулах
  • Нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах