НАСАНД ХҮРЭГЧДИЙН СУВИЛАХУЙН ТЭНХИМ

ТАНИЛЦУУЛГА

Тус тэнхим нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ууган тэнхмүүдийн нэг бөгөөд олон жилийн туршлагаар эмнэлзүйн сургалтыг бааз эмнэлгүүд болон эмнэлгийн дуураймал орчинд суурилсан сургалтыг түшиглэн дадлага, технологийн шинэ дэвшилтэт сургалтуудыг явуулж байна.

Тус сургуулийн  2004 онд байгуулагдсан “Эмнэлзүйн тэнхим”,  ЭМТС-ийн захирлын 2012 оны 8 сарын 29-ний өдрийн  A125 тоот тушаалаар байгуулагдсан “Төрөлжсөн сувилахуйн тэнхим” гэсэн хоёр тэнхим нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж нэгдэн “Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим” нэртэйгээр 2014 онд байгуулагдан ажиллаж байна.

Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим нь үндсэн 15 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Боловсролын хувьд Доктор багш  (4) 26.6 %, Магистр багш (11) 73,4%-ийг эзэлж байна. Албан тушаалын зэрэглэлийн хувьд дэд профессор (1) 6.7%, ахлах багш (6) 40%,  багш (6) 40%,  дадлагажигч багш (2) 13,3%-ийг эзэлж байна. Мэргэшлийн хувьд зөвлөх зэрэг (2) 13.3 %, тэргүүлэх зэрэг (5) 33.3 %, ахлах зэрэг (4) 26.7%, зэрэггүй  (4) 26.7% байна.

БИДНИЙ ЗОРИЛГО:

Үндэсний болон бүс нутгийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд тэгш, хүртээмжтэй үзүүлэх эмнэлзүйн мэдлэг, ур чадвар, хандлагатай сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

В.Даваахүү

Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхмийн эрхлэгч Ph.D, дэд профессор

Д.Солонго

НХСТэнхмийн Ахлах багш, дэд профессор

Р.Оргилмаа

НХСТэнхмийн Ахлах багш

Л.Сундуй-Янжмаа

НХСТэнхмийн Ахлах багш

С.Дэлгэрмаа

НХСэнхмийн Ахлах багш

Л.Одгэрэл

НХСТэнхимийн Ахлах багш

Ч.Энхтуул

НХСТэнхмийн Ахлах багш

Э.Түвшинбаяр

НХСТэнхмийн Багш

Д.Нямаа

НХСТэнхмийн Багш

В.Ойдов

НХСэнхмийн Багш

Х.Нармишаах

НХСТэнхимийн Ахлах багш

Г.Цолмонтуяа

НХСТэнхмийн Багш

Д.Алтантуул

НХСТэнхмийн Багш

Э.Бат-Өлзий

НХСТэнхмийн Багш