Оюутны эрүүл мэндийг дэмжих төв

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Оюутны Эрүүл Мэндийг Дэмжих Төв нь 2021 оны 09 сарын 13-аас тусгаарлах өрөөний үйл ажиллагаагаар ажиллаж эхэлсэн бөгөөд Сувилахуйн сургуулийн захирлын 2021 оны 10-р сарын 22-ны өдрийн А/28 дугаар тушаалаар  албан ёсоор байгуулагдсан.

Тус төв нь Сувилахуйн сургуулийн Оюутныг дэмжих, хөгжүүлэх “Эрүүл оршихуй“ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд оюутнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилготой ажиллаж байна.

Оюутны эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаа нь оюутнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахын тулд оюутнуудад амьдралын эрүүл хэв маягийг  хэвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвөлгөө өгөх, өвчилсөн тохиолдолд үзлэг оношилгоог хийж, дараагийн шатлалын эмнэлэг рүү чиглүүлэн туслах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, оюутан ээж аавуудад зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаанд чиглэгдэж байна